Монгол хэлбичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагт орон даяар эхэлнэ. Уг шалгалт нь энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн эхнийх юм. Энэ жил Монгол хэлбичгийн шалгалт өгөхөөр 18.500 гаруй шалгуулагчид бүртгүүлжээ. Эдгээрээс 1717 хүүхэд нь өмнөх оны төгсөгчид байгаа ба тэд Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн хуудсаар дамжин тусгайлан бүртгүүлсэн.
Энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 болгосон. Мөн уг шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдана. Өнөөдрийн шалгалтан дээр анхны оноог хэмжээст оноонд шилжүүлэн бодох бөгөөд ингэхээр бүртгүүлээд буй 18.500 орчим хүүхдийн 15 хувь нь босго онооны болзлыг хангаж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл 5000 гаруй хүүхэд шалгалтын босго оноог хангаж чадахгүй болно.
Гэхдээ босго оноондоо хүрээгүй болон ямар нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтаа өгөөгүй хүүхдүүд дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой. Дахин шалгалт өгсөн ч босго оноондоо хүрч чадахгүй байвал ЭЕШ-т ямар амжилт гаргаснаас нь үл хамааран их дээд сургуульд элсэх боломжгүй болно. Тиймээс хүүхэд, залуус маань хүссэн сургуульдаа, өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд нэн түрүүнд монгол хэлбичгийн шалгалтдаа амжилт үзүүлэх шаардлагатай гэсэн үг.
Нийслэлийн хэмжээнд Монголхэлбичгийн шалгалт болох газрууд:
Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж бичиг баримтаа шалгуулаад нэвтрэх, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгуулагчид дараах гурван төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэдгээрийн аль нэгийг авчраагүй тохиолдолд шалгалтад орох боломжгүй болно. Үүнд эцэг эх, анги удирдсан багш ч анхаарах хэрэгтэй юм.
- Суудлын хуваарь
- Өөрийн иргэний бичиг баримт
- Өмнөх оны төгсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй, энэ жилийн төгсөгчид 3х4 хэмжээтэй цээж зурагтай, сургуулийн захирлын гарын үсэгтэй тодорхойлолттой тус тус ирэх ёстой.