Хаан банк бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс Сөүлийн гудамжинд байрлах Хаан банкны Signature төвдөө Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг шинээр байгууллаа.
Уг төвд бизнес эрхлэгчид мэргэжлийн зөвлөгөө авч, менежментийн төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, бизнесийн хамтын түнштэйгээ уулзан ажлаа төлөвлөх ч боломжтой юм.