Швейцарийн цагдаагийн газар 75 настай эмээг долоон настай хүүгийн амийг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчлан саатуулжээ. Настай эмэгтэй хүүг хичээлээ тараад сургуулиасаа харих замд нь удаа дарааллан хутгалсан байж болзошгүй гэжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр хүү өдрийн 12:30 минутад Басель хот дахь гэртээ харихаар ганцаараа явж байгаад халдлагад өртсөн байна. Сургуулийнх нь багш хүүг хүнд шархдан гудамжинд хэвтэж байхад нь олжээ. Нэн даруй түргэн дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураасан болохыг нь мэдэгджээ. Сэжигтний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ба гэрчүүдээс мэдүүлэг авч байна гэж Швейцарийн цагдаагийн газар дамжуулсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com