СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн тээврийн компани “Боинг”-д өгсөн 49 онгоцны захиалгаа цуцаллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Боинг 737 Мах 8 загварын онгоцууд таван сарын зайтай дарааллан осолдсоны дараа худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн итгэл буурч ослын шалтгаан тодрох хүртэл нислэгүүдийг түр зогсоосон. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Иднонезийн Лион Эйр нислэгийн компанийн ослоор 189, энэ сард болсон Этиопийн Эйрлайнсын ослоор 157 хүн амиа алдсан юм.

Индонезийн үндэсний тээврийн компани Гаруда Боинг 737 Мах 8 онгоцноос 49 ширхгийг худалдаж авахаар захиалгаа өгөөд байжээ. Удаа дарааллан гарсан ослуудад ижил төстэй зүйл байгаан дээр зорчигчид уг онгоцоор үйлчлүүлэх итгэлгүй болсон тул захиалгаа цуцалж байгаагаа Гаруда компани мэдэгджээ. Боинг компани 737 Мах 8 загварын онгоц үйлдвэрлэх 5,000 захиалга авснаас 300 гарныг нь захиалагчдад нийлүүлээд байгаа юм.

Энэ нь Боинг 737 Мах 8 онгоцноос албан ёсоор татгалзсан анхны тохиолдол болж байна. Гаруда-ын төлөөлөгч Ихсан Росан гэжээ.

Индонезийн үндэсний тээврийн компани анх 50 онгоц захисны нэгийг нь хүлээж авсан байна. 50 ширхэг онгоц захиалахад 4,9 тэрбум ам.доллар болохоос 26 сая ам.долларыг нь төлсөн байжээ. Үүнээс гадна хүлээж авсан нэг онгоцоо буцаах талаар ч яригдаж байна гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.