Дуучин Нара буюу М.Нарантуяагийн өөрийн цахим хуудас дээрээ нийтэлсэн LIVE бичлэг өнөөдөр цахим орчинд ТРЭНД болов.
Дуучин Нара хүүгийнхээ аавын ажил буюу Морьтон цогцолборын найман давхар дахь тээвэр зуучийн "Global world way" ХХК дээр очиж хүүгээ аавтай нь уулзуулах гэтэл ажилчид нь хөөж тууж, хувцас хунарыг нь урж тасджээ. Мөн хүүгийнх нь аав дүүтэйгээ нийлж байгаад "Зайл п... минь, наадах чинь миний хүүхэд биш" гэх мэтээр хөөж туужээ.
Тэрээр "Мөнхцацралаа, Батцацралаа чи гараад ир. Хүүхдийнхээ хувцсыг авья" гэх мэтээр бухимдаж хашхирч хүүгээ дагуулан гарч явж байгаа хэсгийг бичжээ.
Цахим орчинд энэ бичлэгийг янз бүрээр хүлээн авч байна. Ихэнх нь дуучин Нара-г дэмжиж байгаагаа илэрхийлж хүүгийн аавын хүн чанарын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлжээ