СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландад баригдсан халаасны хулгайчдыг Төрмөнх гэгч толгойлж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайланд улсын цагдаагийн газар Монголоос ирсэн халаасны хулгайн сэжигтнүүдийг баривчлан саатуулсан тухай мэдээлж байна. Халаасны хулгайчид хоёр долоо хоногийн өмнө Тайландад ирж нисэх буудал, таксины зогсоол, галт тэрэгний буудал дээр зорчигчдын халааснаас их хэмжээний бэлэн мөнгө болоод бусад үнэт эдлэлүүдийг хулгайлсныг хяналтын камерт бичжээ.

Гуравдугаар сарын 8-ны өдрийн орчимд Монголоос ирсэн бүлэг гэмт этгээдүүдийг 41 настай Б.Төрмөнх гэгч толгойлж зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.

Бүлэг хулгайчид их хэмжээний валют авч яваад баригджээ

Тайландын цагдаагийн газар Монголын гурван иргэнийг саатуулахад 200,000 бат, 8,665 ам.доллар, 3,650 евро, 900,000 иен, 1,355 аргентины песо, 500 авс.доллар, 400,000 вьетнам дон биедээ авч явж байсан нь илэрчээ.

 

 

Германы иргэн 59 настай Вокер Вилли Маусс гуравдугаар сарын 8-ны өдөр Суварнабуми нисэх буудалд буун, валют арилжааны газраар дайрч таксинд суусныхаа дараа 300 евротой хэтэвчээ алга болсныг мэдэж нисэх буудлын аюулгүйн албанд гомдол гаргасан байна. Тэд нисэх буудлийн метроны зогсоол дээр Австралийн жуулчний 500 авс.доллартай хэтэвчийг суйлж байгаа нь мөн бичигдсэн байна.

 

 

Төрмөнхөөр ахлуулсан халаасны хулгайчид метронд суун Паяа Тай зогсоолд ирж дахин унаагаа сольсон ба тэдний явсан газруудад зорчигчид эд зүйлээ алдсан хэргүүд бүртгэгдсэн байна. Тайландын цагдаа нар тэднийг ажиглан эмэгтэй нь халаас суйлж бусдадаа дамжуулах зэргээр хулгайч бүр өөрийн үүрэгтэй нарийн зохион байгуулалттай байсан гэж дүгнэжээ. Монголын халаасны хулгайчид Тайландын цагдаа нарт баригдаж байгаа тохиолдол анхных нь биш юм.

 

Эх сурвалж: www.bangkokpost.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.