Өчигдөр буюу 3-р сарын 21-нд өдөр 11 цагийн орчимд, БЗД-ийн 13-р хороонд нэг хүүхэд машин доор байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгалт хийхэд 6 настай А гэх хүүхэд нас барсан байжээ. Улмаар шалгалтын эхний дүнгээр хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь орхиж, цоожилж явснаас 3 давхар байрныхаа цонхоор унаж нас барсан болохыг тогтоожээ.