СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Би нар” захидлын уралдаанд оролцож “Найрамдал” зусланд ангиараа амраарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл.

Энэхүү уран бүтээл нь 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон уран бүтээл аж.

Уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ

Хүүхэд багачууд өөрийн нандин хүсэл, гэгээн мөрөөдлөө аав ээж, ах эгч нартаа хүргэж, нийгэмд хүүхэд багачуудын хүсэл тэмүүлэл дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү захидлын уралдааныг зохион байгуулж байгаа аж.

Уралдаанд 1-6 дугаар анги, 7-12 дугаар анги гэсэн хоёр ангилалаар 800-гаас илүүгүй үгтэй захидлыг гараар бичиж өрсөлдөх юм байна. Ангилал тус бүрт түрүүлсэн хүүхэд хамт олноороо Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулах бол удаах байранд орсон хүүхэд анги хамт олноороо “Би нар” УСК-г үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнуулах ажээ.

Техник технологийн хэт их хөгжил дэвшил хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан сэдвийг уг уран бүтээлээр хөндөж байгаа учраас захидлын уралдааныг уламжлалт буюу гараар бичих хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

Захидлыг 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ын өдөр хүртэл хүлээн авна.

Та захидлаа Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн төв байр, шуудангийн хаяг-365, Улаанбаатар-15160 хаягаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгч болох юм байна.

Дэлгэрэнгүй удирдамжийг дараах холбоосоор авч болно. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.