СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгчийн зурган дээр сараачсан сурагч охидыг хорьж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Африкийн Бурунди улсын Ерөнхийлөгч Пиер Нкурунзизагийн зургийг баллаж, нүүрэн дээр нь сараачсан сурагч охидыг өнгөрсөн долоо хоногт баривчилж хорьж байна. Сурагч охидын хэргийг шүүхээр хэлэлцэж таван жил хүртэл хорих ял оногдуулж мададгүй байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

Бурунди улсын Засгийн газар охидыг төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон гэж буруутгасан байна. Хамт баригдсан дөрөв, 13 настай нэг охиныг хэрэг хүлээх чадваргүй гэсэн үндэслэлээр тавьж явуулсан бол гурван охин хоригдсон хэвээр үлджээ.

 

 

Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Бурундигийн бүрэн дунд боловсролын сургуулиудад сурах бичгийг сурагчдынд дунд дамжуулан хэрэглэдэг учраас чухам хэн Ерөнхийлөгчийг нүүрэн дээр эхэлж зураг зурсныг баттай мэдэх аргагүй.

Бурундигийн эрх баригчид урьд өмнө яг ийм хэргээр сурагчдыг хорьж байжээ

Бурундигийн тагнуулын албаны мэдээгээр 2016 онд дунд ангийн найман сурагчийг Ерөнхийлөгч Нкурунзизагийн тухай “эндээс яв, гурав дахиа сонгогдоно гэж байхгүй” хэмээн бичсэн гэж буруутган баривчилсан байна. Мөн онд сурах бичиг дээр төрийн тэргүүний нүүрэн дээр элдэв зураг сараачсан зуу зуун сурагчийг сургуулиас нь хөөжээ.

Түүнийг дахин сонгогдоход хууль зөрчиж байна гэж үзэн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн гарч олон хүн амиа алдсан юм. Харин Бурундигийн үндсэн хуульт шүүх засаглал Ерөнхийлөгчийг ард түмэн бус Парламентын гишүүд сонгосон учраас хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.  

 

Ерөнхийлөгч Пиер Нкурунзиза

2016 онд баричвлагдсан сурагчдыг суллахад олон улсын холбоо нийгэмлэгүүдийн дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэсэн тул энэ удаад ч мөн Бурундигийн засгийн газарт дарамт шахалт үзүүлж гурван сурагч охиныг суллах хүсэлтийг хүний эрхийн байгууллагууд тавьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.