"Хүмүүн фильм" уран бүтээлийн нэгдлийн хамт олон "Түүх мартахгүй" УСК бүтээхээр болж, ажилдаа оржээ
"Хүмүүн фильм" уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид өмнө нь 1920 иод эхэн үеийн түүхийг харуулсан "Долоон бурхан харвадаггүй" УСК-г хийсэн. 1990 онд Монгол улсад өрнөсөн ардчилсан түүхэн өөрчлөлтийг харуулсан "Бүү март" УСК-г хоёр жилийн өмнө хийж олны хүртээл болгосон.
Энэ удаад Монгол улсын түүхийн 20 дугаар зууны хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монголын өнөөдрийн хөгжил дэвшил, сэргэн мандлыг гардан зохион байгуулсан түүхэн удирдагч болох Ю.Цэдэнбал даргын тухай түүхэн уран сайхны киног хийж гэж байгаа аж.
Киноны нэр "Түүх мартахгүй"
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Би улс төрчөөс гадна жүжгийн зохиол бичдэг. Өмнөх хоёр киноны зохиолыг бичиж ерөнхий продюссороор ажилласан. Энэ удаагийн "Түүх мартахгүй" УСК-ны зохиолыг мөн бичиж, ерөнхий продюссерээр ажиллана.
Киноны уран бүтээлчдийг танилцуулбал өмнөх хоёр түүхэн кинон дээр Ерөнхий найруулагчаар ажилласан н.Мөнхсүх энэ удаад мөн ажиллана. Киноны түүхийн зөвлөхүүдээр Төрийн шагналт, СГЗ Д.Төрбат, түүхийн ухааны доктор н.Жамбалсүрэн, түүхч н.Өлзийбаатар нар ажиллана.
ШУА-ны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд баг болж зөвлөхөөр ажиллаж байгаа. ЮЦэдэнбал академийн ерөнхий нарийн бичгийн дарга н.Даваасүрэн нар хамтран оролцож байгаа. Жүжигчин н.Бямбацогт дүрийн сонголт дээр ажиллана" гэлээ.
"Түүх мартахгүй" УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулна. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээж байгаа аж.
Энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаагаа киноны уран бүтээлчид ярилаа.