СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Х.Болдбаатар: Би Х.Баттулгын гутлыг нь тосолж ойр дотно явсны хувьд уран зургийн хоббигоо олсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрт цагдаагийнхан нэгжлэг хийхэд дэлхийн болон монголын олон арван уран зураг гарч ирж, заримыг нь хурааж авсан үйл явдал энэ долоо хоногийн эхээр болсон. Тэгвэл өнөөдөр Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Дээрх уран зургууд түүний хобби бөгөөд өөрөө цуглуулсан гэлээ

Х.Болдбаатар "Би уран зургийн хоббитой. Хоёр хүнийг дагаж уран зургийнхаа хоббиг улам гүнзгийрүүлсэн. . Чингисийн том хөшөө хийсэн зураач н.Эрдэнэбилэг ахтай бүр ойр. Уран бүтээлчидтэй ойрхон өссөн хүний хувьд аяндаа хоббитой болсон.

. Зургийн хобби маань үүнтэй холбоотой л доо.

Бидний ярилцлага авч байгаа "Чухаг-2" хотхонд миний уран зургаа хадгалдаг үзэсгэлэнгийн танхим ч гэх юм уу галлерей ч гэх юм уу байр байгаа. Нэгжлэгийг энд хийсэн. Ц.Элбэгдоржийн гэрт хийгээгүй л дээ" гэлээ.

-Та их олон зуун үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Энэ бүхэнд хүргэн ахын тань тусламж байгаа юу?

-Би 1988 оноос уран зураг цуглуулж эхэлсэн. 1989 оноос хойш бизнес хийсэн. Их олон юм хийсэн. Барилгын салбарт сүүлийн 10 гаран жил ажиллаж байна. Би мянга гаран айлыг тохилог орон сууцанд оруулсан. Дөрвөн байрыг асрамжийн газраас гарсан хүүхдүүдийг түр хугацаанд амьдрах боломжтой болгож өгсөн. Энэ бүхэн маань намайг овоо хөрөнгөтэй гэж харагдуулдаг.  . Миний төрсөн эгч Ц.Элбэгдоржтой гэр бүл болж 30 гаран жил хамт амьдарч байна.  Яалт ч үгүй энэ хоёр хүнтэй миний амьдрал холбогддог. 

 -Таны уран зургийн цуглуулганаас цагдаагийнхан яагаад хурааж авч явсан юм бэ?

-Би таван төгрөгөөс эхлээд зураг худалдаж авч цуглуулсан. Арвин цуглуулгатай. Зургийг галын аюулаас хол, чийгшилтэй, дотроо модон байранд хадгалах ёстой юм байна л даа. Гэтэл би саяныг болтол нэг харанхуй өрөөнд түмпэнтэй ус тавиад л хадгалдаг байсан. Дундговийн харъяат н.Цэгмид гэж зураач надад санал тавьсан. Судалж байгаад "Дүрслэх урлаг бүтээл цуглуулагчдийн үндэсний нийгэмлэг"-тэй хамтраад би зориулалтын уран зураг хадгалах архивын байрыг барьсан. Тэр дотор . Солилцоо хийж байсан тохиолдлууд ч бий.

. Зураач нар зургаа 3-4 янз зурдаг. Шалгая, үнэлүүлье гээд авч явсан. 

-Ц.Элбэгдоржид хэдэн зураг байдаг вэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 600 зурагтай гэж мэдүүлсэн байна лээ.

-Их тэнгэрийн ам, Төрийн ордонд өлгөсөн байсан уран зургууд алга болсон. Саяны нэгжлэгийн үеэр алга болсон зургууд гарч ирсэн гэсэн мэдээлэл яваад байна л даа?

-"Их тэнгэр" цогцолбор, "Хатантуул" зочид буудал, "Маршал" цогцолбор гээд байна. Миний хэвлэлээс уншсанаар бол зураачдын байгууллагаас авч явсан зургуудыг тэнд өлгөж гадна дотны зочдод үзүүлдэг юм байна л даа. Хэзээ аваачсан зураг юм, хэзээ алга болсоныг нь би мэдэхгүй. Ц.Элбэгдоржийн гэрт нь аваачиж өлгөсөн юм бол байхгүй. Тэр гурван цогцолборт аваачиж өлгөсөн зургийн бүртгэл тооцоо гэж юм байгаа байлгүй дээ. Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь тогтоох байх. 

. 260 хүн цалинжуулж байна.

-Таниас дахиж тайлбар авсан уу?

-Аваагүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.