СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-03-22

ОХУ-д төмөр зам, Франц улсад малын эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр тэтгэлэгтэй сурах боломж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Цэцэг

Нэг үеэ бодвол монгол залуусын өмнө дэлхийн боловсрол нээлттэй болсон. Дипломат харилцаатай орнуудын Засгийн газрын болоод их, дээд сургууиудын урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүд Монголд олноороо зарлагдах болсон юм. Одоогийн байдлаар гэхэд Франц, ОХУ, Унгар, БНХАУ, БНСУ, Итали, Шинэ Зеланд, Япон, Тайвань зэрэг орнуудын тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалтын материалаа хүлээн авч байна. Эдгээр тэтгэлэгүүдээс гурвыг нь онцолж хүргэе.

ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛГЭЭР 10 ОЮУТАН СОНГОНО

Монгол Улсын Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд Монголын 10 оюутныг сонгон шалгаруулахаар материал хүлээн авч байна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа:

2019 оны дөрөвдүгээр сарын 12.

Тэтгэлэг олгох чиглэл:

Мастерын ба докторын сургалт / франц болон англи хэл дээр/ Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно. 

Тавигдах шаардлага:

Монгол Улсын иргэн байх, Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх, өмнө нь Монголын Улсын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг:

• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;

• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ; • TCF-н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

• Бүрэн, зөв бөглөсөн анкет

• CV буюу товч намтар,

• Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/,

• Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт.

УНГАР УЛСЫН БАЛАШШИ УНЫ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Унгар Улсын Гадаад эдийн засаг, гадаад хэргийн яамны зүгээс Балашши зуны Их сургуульд суралцах Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөрт монгол иргэнийг өргөдөл гаргахыг урьж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь оролцогчдын Унгар хэлний чадварыг нэмэгдүүлэх болон унгар соёлын талаарх мэдлэгийг нь өргөжүүлэхэд оршжээ. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү сургалт нь Будапешт хот дахь Гадаад хэргийн яаман дээр уг яамны үндсэн байгууллагуудын нэг болох KKMOR-тай хамтран зохион байгуулагдана.

Өргөдөл гаргагч нь:

• 18 нас хүрсэн, Унгар угсааны, барууны цагаач нийгмийн иргэд, оршин суугчид,

• 18 нас хүрсэн, Унгарын угсааны бус бусад улсуудын иргэд, оршин суугчид байх аж. Мөн сайн дурын ажил, их сургуулийн тодорхойлолт, Унгарын соёлтой холбогдох үйл ажиллагаа эрхэлсэн байдал зэргийг нь өргөдөл гаргагчийг сонгон шалгаруулахад харгалзан үзэх гэнэ. Тэтгэлэг авсан оюутнуудын хичээлд хамрагдалт буюу ирц зайлшгүй чухал. Хэрэв хөтөлбөрт оролцогч ямар нэг шалтгаангүйгээр хичээл тасалсан эсвэл Сахилгын Журмыг зөрчсөн тохиолдолд цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй болохын зэрэгцээ дотуур байранд байрлах эрхгүй болох аж.

Хөтөлбөрийн хугацаа:

Дөрвөн долоо хоног (2019 оны долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 16).

Энэхүү тэтгэлэг нь дараах зүйлсийг хариуцна:

• Сургалтын төлбөр

• Сургалтын материал

• Оюутны байр/өрөө тус бүр 2-3 хүн/

• Өдрийн гурван хоол

• Нийтийн тээврээр 30 хоног зорчих

• Соёлын хөтөлбөрүүдэд оролцох

• Тойрон аялалд оролцох

Цахим өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны 24:00 цаг. Өргөдөл гаргагчдыг дөрөвдүгээр сарын 30 гэхэд үнэлж дуусах ба үүнээс хойш долоо хоногт багтаан үр дүнг цахим шуудангаар мэдэгдэнэ.

Өргөдөл хүлээн авах мэдээлэл дараах сайтад англи хэл дээр нийтлэгдэнэ:

http://balassischolarship.kormany.hu

ОХУ ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЛАА

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуулиудад суралцуулах тэтгэлгийн сонгон шалгаруулалт явагдах бэлтгэл хангагдаж дуусчээ. Тухайлбал, ОХУын зам харилцааны их сургуулиудад төмөр замын мэргэжлээр суралцах оюутны тэтгэлэгт сонгон шалгаруулалт энэ сарын 18-26-ны өдрүүдэд болж байна. Хэрэв та тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Оросын соёл, шинжлэх ухааны төв / РЦНК /-ийн 11-452870 дугаарт холбогдоорой. Мөн mng.rs.gov.ru/ mn цахим хуудсанд нэвтэрч болно. Харин мэргэжил болон сургууль сонгох цахим хаяг: russia-edu.ru бөгөөд ОХУ-ын ЭСЯ-ны болон албан ёсны цахим хаяг болох mongolia.mid хандан цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа авч болох аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.