Хятадын зүүн нутгийн Янчен хотод байдаг химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж зургаан хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өдөр 14:50 минутад үйлдвэр дэлбэрэхэд ойр орчимд нь байсан 600 гаруй хүн гэмтэж шархадсан байна.
Тянжяи химийн үйлдвэрт гал гарснаас дэлбэрэлт болсон гэж үзэж байна.
Хятадын газар хөдлөлтийн төвөөс үйлдвэр дэлбэрэх үед 2,2 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж тэмдэглэжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг Reuters мэдээлжээ.
2007 онд байгуулагдсан үйлдвэр хортой хог хаягдал, агаарын бохирдлоор Засгийн газраас зургаан удаа торгуульсан байна.
Хятадад томоохон үйлдвэрүүдийн аюулгүй байдлын дүрэм журам сул учраас аж үйлдвэрийн осол гэмтэл гарах нь түгээмэл байдаг.
2015 онд Хятадын хойд нутгийн Тянжин хотын боомтод хоёр том дэлбэрэлт болж 160 гаруй хүн амиа алдсан тохиолдол бий.
Эх сурвалж: www.bbc.com