Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г энэ сарын 22,23-нд Сүхбаатар аймгийн төвд, энэ сарын 24-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулах гэж байна.
Иймд малчид хоршоод болон үндэсний үйлдвэрүүдийг ноолуурын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хөдөө аж ахуйн бирж нь цахим арилжаанаас гадна орон нутагт өргөтгөсөн дуудлага арилжааг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа билээ.