СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол улс аз жаргалын хэмжээгээрээ 83 дугаарт жагсчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн аз жаргалыг өдрийг тохиолдуулан НҮБ-аас хамгийн аз жаргалтай болон аз жаргалгүй улс орнуудын жагсаалтыг энэ долоо хоногт гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа орлого, эрх чөлөө, итгэлцэл, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн дэмжлэг, өгөөмөр байдал гэсэн зургаан төрлөөр шүүж харьцуулсан байна. Нийт 156 орныг жагсаалтад багтааснаас Монгол улс 83 дугаарт жагсчээ. Манай мөнхийн хоёр хөршийн нэг Хятад 93 дугаарт бичигдсэн бол Орос аз жаргалын хэмжээгээрээ 68 дугаарт оржээ. Харин Финлянд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орон хэвээр үлдсэн байна.

 

 

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс 

1. Финлянд
2. Дани
3. Норвеги
4. Исланд
5. Нидерланд
6. Швейцарь
7. Швед
8. Шинэ Зеланд
9. Канад
10. Австрали

 

Дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 улс

1. Өмнөд Судан
2. Төв Африкийн Бүгд найрамдах улс
3. Афганистан
4. Танзани
5. Руанда
6. Йемен
7. Малави
8. Сири
9. Бостван
10. Гайти

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.