Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгах шийдвэр гаргалаа.
Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барих гэнэ. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм.
Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлэх ажээ.