Америкийн Тенесси мужийн оршин суугч есөн настай бяцхан хүү тэеквондогийн сургалтан дээрээ хичээллэж байгаад аавтайгаа уулзан баярлаж буй бичлэг цахим ертөнцөд тархаж олон хүний хайр, хүндлэлийг төрүүлж байна. Нүдээ боосон Лука Кестернино хүүгийн аав бага түрүүч Роб Кестернино 10 сарын турш Сири, Йордан улсуудад алба хааж ирээд бэлтгэл дээр нь гэнэтийн бэлэг барьжээ.