Аварга том тэргэл сар өнгөрсөн шөнө Европ, Америк тивийн оршин суугчдад харагдсан бол өнөөдөр монголчууд бидэнд харагдахнээ. Дэлхий, сар хоёрын зай ойртох үед аварга сар харанхуй шөнийг элч гэрлээрээ гийгүүлэх тохиолдол жилд хэд хэдэн удаа тохиодог. Гэвч өнөөдрийн тэргэл сар энэ жилийн хамгийн сүүлчийн үлэмж сар гэдгийг одон орон судлаачид сануулж байна. Ирэх жилийн хоёрдугаар сарын есний өдрийг хүртэл аварга сар дахин орчлон дэлхийг гэрэлтүүлэхгүй гэжээ. Өнгөрсөн шөнө Европ тивийн орнуудад туссан үлэмж том сарыг гэрэл зургийн дуранд ийн буулгажээ.
Эх сурвалж: www.qz.com