СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-21

АТГ-ын дараа Прокурорын байгууллагын удирдлагыг солих уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

"Эрдэнэтийн 49 хувийг авахын тулд Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргалын гар үсгээр 100 тэрбум төгрөгийг хувийн компани руу шилжүүлсэн.

Мөн С.Зоригийн хэрэгт яллагдсан Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйж байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлээд "Худлаа ярьдаг ялтнаар нь (Амгаланбаатарыг хэлж байна.Сур) энэ хоёрыг шийтгэсэн.

Энэ бүхэн нь цаанаа "Прокурорын байгууллагын удирдлагатай хариуцлага тооцно. Гэм зэмгүй хүмүүсийг ялласан хүмүүсийг зайлуулна" гэсэн санаа нуугдаж байна. 

Энэ бүхнээс Монгол улсын Прокурорын байгууллага үнэхээр шударга бус шийдвэр гаргаж байна уу? Тэд МАНАН-гийн гар, хөл үү? гэсэн асуулт урган гарч байна. Асуултын хариултыг олоход төвөггүй. Наана нь ил харагдаж байгаа олны мэдэх баримтууд ч байна, олны нүд, чихнээс далд үйлдэгдэж буй гэмт үйлдлүүд ч байх шиг байна.   

Тэргүүнд эгнээнд, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн албан тушаал яригдаж таарна. Монгол улсын Ерөнхийлөгчийн өмнөөс "их үг" хэлсэн нэг гэмийг нь Ерөнхийлөгчийн тамгын газрынхан хар дэвтэртээ бичиж хадгалсан гэсэн яриа байдаг. М.Энх-Амгаланг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэж тэд тооцдог. Иймд "эзэн"-ээ шалгах үүргийг улаан нүүр нүүр нь харж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн гэх юм билээ. 

Дараагийн ээлжинд, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын суудал яригдана. Тэрээр өөрийн хамаарал бүхий "Цаст согоот" ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан хэрэг өдүүлсэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа.  

Мөн хариуцлага хүлээх хүмүүсийн эгнээнд төр нийгмийн зүтгэлтэн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянаж, улсын яллагдагчаар ажилласан Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат багтаж байна. Тэрээр "Цензургүй яриа" ярилцлагаар орохдоо энэхүү хэрэгт Содномдаржаа, Чимгээ нар яагаад буруутай вэ гэдгийг хоёр цагийн турш "баталсан" байдаг (Нэвтрүүлгийг үз).    

Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд даргын өөрчлөх нь тодорхой болоод байгаа. Дараагийн ээлжинд хар үгээр хэлбэл хэнийг хэрэгт хийх, хийхгүйг шийддэг Прокурорын байгууллагад бугшаад буй "хонгил"-ыг зайлуулж таарах нь ээ. Тэрхүү "хонгил"-д "Асуудал их байна" гэж сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдэгдлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.