Өнөөдрийн байдлаар монгол улсын хэмжээнд нийт төллөх эх малын 2.2 хувь нь буюу 683 мянган хээлтэгч төллөж 661.5 мянган төл бойжиж байна. Харин улсын хэмжээнд 213133 мал хорогдсоноос Ховд аймагт хамгийн их буюу 61129 толгой мал хорогджээ. Мал аж ахуйн салбарын хаваржилтын бэлтгэлийг малчдын өвс тэжээл бэлтгэл, аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашаа саравчны хүрэлцээ хангамж зэргээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагджээ.
Харин энэ өвөл цас бага орсонтой холбоотойгоор ихэнх нутгаар хуурайшилттай байна. Тур дундаа Булган аймгийн 10 сум, Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймагт хуурайшлын зэрэг өндөр байна. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд ой хээрийн найман түймэр гарчээ. Цахим хурлын үeэр ОБEГ-ын дарга Б.Бадрал Хөвсгөл аймгийн засаг дарга нууран дээгүүр тээвэр хийлгэхгүй байхад анхаарахыг,
Баян-Өлгий аймгийн засаг даргад нөөц өвсөө хямдралтай үнээр нь худалдаж малчдын гарт хүргэхэд анхаарахыг хүслээ.