Австралийн өмнөд эргийн Коорн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Мола мола нэртэй аварга том далайн загас олдсон байна. Загасыг олсон хүмүүс “далайн олон амьтан мэдэх ч яг ийм загас огт харж байгаагүй учир ихээхэн цочирдсон” гэж Facebook-т зургийг нь байршуулан бичжээ.
Загасыг олсон цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд эхэндээ ямар нэг мод гэж харсан ч ойртоод ирэхэд загас байжээ. Маш хүнд төдийгүй, арьс нь яг л хирсийнх шиг зузаан байсан гэжээ.
Мола мола нь далайд байдаг хамгийн том ястай загас юм. Дээд тал нь хоёр метр хүртэл өсч, машинаас ч хүнд жинтэй болдог ажээ. Дөнгөж 2017 онд уг загасыг илрүүлэн судалж эхэлсэн ба нарны загас гэж судлаачид нэрлэдэг байна. Учир нь далайн гадаргууд хөвж наранд биеэ шарах дуртай амьтан юм. Наранд дулаацан биеэ шарсныхаа дараа далайн гүн рүү сэлж далайн мөгөөрсөөр хооллож тэндээ хэд ч хонож чаддаг байна.
Хэт хүнд том биетэй тул нарлаж байгаад усан онгоцтой мөргөлдөх тохиолдол бий. Австралийн далайн эргээс олдсон нарны загас 1,8 метр урт байсан бөгөөд яагаад үхснийг нь хэлэх аргагүй гэж загас судлаачид ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com