СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зочид буудлын 1,600 үйлчлүүлэгчийг нууцаар бичсэн дөрвөн залуу баригдав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Солонгосын цагдаагийн газар зочид буудлын өрөөнд нууц камер байрлуулан үйлчлүүлэгчдийг нууцаар бичиж, бичлэгээ зардаг байсан дөрвөн залууг барьжээ. Эдгээр залуус зочид буудлын өрөөний зурагт, үс хатаагч, залгуурт бичил хэмжээтэй нууц камер байрлуулж олсон бичлэгээ сайтад байрлуулан их хэмжээний мөнгө олсон байна.

Сэжигтнүүд 1,600 үйлчлүүлэгчийн бичлэгээс 6,200 ам.доллар олсныг илрүүлжээ.

Хэрэв шүүхээр хэргийг нь хэлэлцэж гэмт буруутайг нь тогтоовол 10 хүртэл жил хорих ял, 30 сая воноор торгоно. Өнгөрсөн оны 11 дүгээр сард шинэ сайт үүсгэж бичлэгүүдээ байршуулан 30 секундыг харуулж үргэлжлүүлэн үзэх бол мөнгө төлөхийг хүсдэг байжээ. Сайтын серверийг өөр улсад байрлуулснаар хууль ёсны хараа хяналтаас төвөггүй зугтжээ. Уг сайтад нууц дурангийн нийт 803 бичлэг байршжээ.

 

 

Өмнөд Солонгос улсад насанд хүрэгчдийн кино хийх болон тараан дэлгэрүүлэх хуулиар хориотой. Гэсэн ч 2012 онд ийм төрлийн 2,400 хэрэг илэрч байсан бол 2017 онд 6,000 болж нэмэгдсэн байна. Нууц дурангаар бусдыг бичихийг хориглож, хүнд ял шийтгэл оноохыг шаардсан жагсаал өнгөрсөн жил болж байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.