Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Японы “Шарп” корпорацийн хэрэгжүүлсэн нарны эрчим хүч ялгаруулах мега станцын төсөл амжилттай дууслаа.
“Шарп” корпораци мега станцын төслийг Монголын эрчим хүчний “Солар Тек” болон Японы “Шигемицу Шожи” компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Шинэ нарны станц 16.5 MW-dc цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 31,162 MWh эрчим хүчээр хангах юм байна. Мөн жил бүр 24,836 t-CO2 хүлэмжийн хийн ялгаруулалтаас зайлсхийж чадах юм. Монгол улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс олборлохыг зорьж байгаа. 2016 оны 12 дугаар сард “Шигемицу Шожи” компани 10 MW-dc хүчин чадалтай нарны эрчим хүчний станц барьж байсан туршлагатай. Замын- Үүдэд барьсан нарны эрчим хүчний мега цахилгаан станц Монгол улсад анхдагч юм.
Сэтгүүлч: Г.Ганчимэг
Эх сурвалж: www.sharp-world.com