СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-21

Ц.Нямдорж: Худлаа ярьдаг ялтнаар нь Содномдаржаа, Чимгээ нарыг яллажээ. Ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг улсын үйлдвэрийн статустайгаар ажиллах шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн статустайгаар ажиллуулах шийдвэр гарсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийг хувийн компани руу шилжүүлсэн. Монголбанк зээл өгдөг газар биш. Монголбанкны хуулиар Засгийн газар болон банкинд зээл өгдөг. Гэтэл хувийн компанид зээл олгосон асуудлыг Прокурор нэг жил хав дараад байна. Прокурорын байгууллагад асуудал их байна шүү. 

 

Худалдаа хөгжлийн банкны тавьсан хуульчид

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шийдвэрүүдийг ХХБ-наас тавьсан хуульчид шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас цагдан хориод байхад шүүгч Х.Идэр хорих шаардлагагүй гэсэн. Гэтэл энэ Х.Идэрийн аав нь 2014 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Аавыг нь Эрдэнэтэд, хүүг нь шүүхэд тавьсан байна (Энэ тухай баримт манай сайтад нийтлэгдэж байсан.Сур). Би сонссоноо ярьдаггүй. Би гараараа тэмтэрснээ ярьдаг. 

ХХБ, Монголын өнгөтэй, өөдтэй бүх лицензийг авсан байна. 72 лиценз тэдний мэдэлд байна. Хөтөлийн цемент шохойг арван жилээр аваад, байхгүй болгосон. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг аваад байхгүй болгосон. Асар том байгалийн баялагтай Төмөртэйн ордыг бас авсан. Эрдэнэтийн 49 хувийг авсан. 

Би сайд болонгуутаа өөрчилдөг нэг хүн Эрдэнэтийн зээлийн асуудлыг хэлэлцсэн Арбитрын хурал дээр  үндсэн баримтуудаа гаргаж өгөөгүй байдаг. Эх орноо бодоорой. Эх орон ийм маягаар алдагдах ёсгүй. 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургуудыг хураасан тухай 

Цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийгдсэн. Галлерейд байсан зураг байж магадгүй гээд зарим зургийг хурааж авсан юм билээ. 

 

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг 37 оных шиг хүлээлгэжээ 

 С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болсон. Үүнийг ҮАБЗ сонсох байх. ТЕГ-ын хоёр ажилтныг цагдан хорьсон. ШШГЕГ-ын бас нэг хүнийг хорьсон. Би сайд болонгуутаа ажлаас нь өөрчилдөг хүн бас шалгагдаж байгаа.   

Хэрэгт шийтгүүлсэн хоёр хүнтэй би шоронд очиж уулзсан. Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрийнхнээс би уучлал гуйж байна. Тэднийг хэрэг хүлээлгэх гэж аймшигтай арга хэрэглэсэн. Энэ хэргийн захиалагчийг олох гэж биш бүр будлиулсан. Худлаа ярьдаг ялтнаар нь энэ хоёрыг шийтгэсэн. Ядарсан хүмүүст зэм хүртээж энэ хэргийг тохох гэжээ. Энэ хэргийг мөрдсөн мөрдөгчид, шүүсэн шүүгчид, хянасан прокуроруудад хариуцлагын асуудал яригдана. 

 

Гавьяат хуульч Л.Бямбаагийн үхлийн тухай 

Амь насаа алдсан хэргийн араас хуулийнхан орсон. Талцсан, авлига харагдаад байгаа. 461-р анги дээр би оч гэж байгаад хүмүүс очуулсан. 

ХХБ-ны удирдлагуудыг албадан авчрах ажиллагаа хуулийн дагуу болсон. 

 

Нямдоржийн Анхбаярын сургалтын зээлийн тухай 

Тухайн үеийн хууль дүрмийн дагуу болсон ажил. Таван жилийн сургалтын зээл авсан. Бүгд тэгж сурсан. Тасралтгүй 12 жил төрд ажиллаж байгаа. Бүх юм хуулийн дагуу шийдэгдсэн. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.