СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-21

Уртын дуучин С.Цогтсайхан гранпри хүртлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо зохион байгуулсан олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, “Монгол костюмс”-ын хамт олон, Урлах эрдмийн дээд сургуулийн загвар зохион бүтээгчид, улсын начин Д.Анар, Б.Серик нарын тэргүүтэй бөхчүүд оролцов.

Уг наадамд 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр гранпри шагнал олгосны хоёрыг монголчууд авсан байна. Тодруулбал, уртын дуучин С.Цогтсайхан “Этно хит” шагнал, “Монгол костюмс”-ын хамт олны урласан үндэсний хувцас “Этно фэйшн” номинациар гранпри авлаа. Мөн спортын төрөлд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, аймгийн арслан Б.Бат-Орших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан киргиз кураш бөхийн төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэжээ.


Б.Мөнхзул

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.