СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-21

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбоотойгоор ажлаа өгч буй бололтой. 2016 оны есдүгээр сараас тус байгууллагыг удирдаж буй Ц.Амгаланбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн учраас ажлаа өгөхийг шахсан байх магадлалтай гэж өөр нэг эх сурвалж мэдээлэв. Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилох мэдээлэл байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.