“Кока-Кола” ундаа тун удахгүй марихуаны орцтой болж магадгүй гэж “Блүмберг” агентлаг мэдээллээ.
Тус компани ундааныхаа найрлаганд каннабидиолыг нэмэхээр Канадын “Аурора Каннабис” компанитай тохиролцож байгаа юм байна. Каннабидиол нь марихуан агуулсан, хүний сэтгэцэд нөлөөлдөггүй химийн нэгдэл юм. “Кока-Кола” компани каннабисыг судлахаар согтууруулах ундаа болон тамхи үйлдвэрлэдэг компаниудтай холбогдож байна. Гэхдээ согтууруулах ундаа үйлдвэрлэгчдээс өөр технологиор ундааны найрлагандаа марихуаныг хэрэглэнэ гэжээ. Мөн марихуаныг өдөр тутамд хэрэглэж болох хуулийн заалтыг судалж байгаа юм. АНУ-ын хэд хэдэн мужид марихуаныг хуулийн дагуу хэрэглэхийг зөвшөөрдөг хэдий ч Холбооны хуулиар зөвшөөрдөггүй. Каннабидиолтой ундаа үрэвсэл, өвдөлт, таталтыг намжаах үйлчилгээтэй. Өнгөрсөн жил “Кока-Кола” компани “Коста Кофе”-той 5,1 тэрбум долларын гэрээ хийж каннабис олсны ургамалтай ундааг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр зорьж байгаа нь эрүүл бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж байгаагийн илэрхийлэл гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: www.mirror.co.uk