Дэлгэцийн уран бүтээлчдийн дунд камерын дуран хүний биеийн жинг таван кг-аар нэмж харагдуулдаг гэсэн яриа бий. Тэгвэл биеийн өндрийг хэрхэн харагдуулдаг бол?
Холливудын оддын жин, өндрийг бодит байдлаар нь танилцуулбал дэлгэцэнд харагддагаас хэр өөр болохыг бид мэдэж болох юм. Зарим одод дэлгэцэнд аварга том харагддаг бол зарим нь намхан харагдах нь бий.
Ариана Гранд-Түүний өндөр ердөө 152 см аж.
Лэди Гага-Саяхан "Star is born" киноны дуугаараа Оскарын шагнал хүртсэн авьяаслаг бүсгүй Ариана Грандаас ердөө хоёр см-ээр илүү буюу 154 см өндөртэй юм байна.
Женнифер Лоуренс-оскарын шагналт жүжигчин бүсгүй 172 см өндөр.
Жош Хачерсон-"Hunger Games" кинонд тоглохдоо тэрээр Женнифер Лоуренсаас намхан харагддаг. Түүний бодит өндөр 169 см.
Кэти Перри-Дуучин Кэти Перри өндрөөрөө Жош Хачерстай чацуу буюу 169 см юм байна.
Ким Кардашиан-Удахгүй дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж буй үзэсгэлэнт бүсгүй 159 см өндөртэй.
Кани Уэст-Ким Кардашианы нөхөр Кани Уэст дэлгэцэнд биерхүү харагддаг ч жинхэнэ өндөр нь 173 см.
Зак Эфрон-Холливудын жүжигчин Зак Эфроны өндөр Кани Уэсттэй ижил 173 см.
Жастин Биебер-Залуу дуучин 175 см хүртэл өсчээ.
Дэми Ловато-Хүчирхэг дуучин бүсгүйн өндөр ердөө 161 см.
Шаун Мендес-19 настай Канадын дуучин, загвар өмсөгч залуугийн өндөр 187 см ажээ.
Тэйлор Свифт-Түүний өндөр бараг 178 см юм байна.
Даниель Рэдклиф-Харри Поттерын дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин залуу 165 см өндөр байна.
Дэни Давито-Алдарт инээдмийн жүжигчин 147 см өндөр ажээ.
Эх сурвалж: www.cnn.com