Хамдан олон улсын гэрэл зурагчдын уралдаан өнгөрсөн долоо хоногт "Итгэл" сэдвийн хүрээнд явагдаж өнгөрлөө. Наадмын ялагчаар Малайзын гэрэл зурагчин Эдвин Он Ки Вигийн "Вьетнам ээж" нэртэй зураг шалгарч 120,000 ам.долларын эзэн болсон юм. Гэвч уг зургийг санаандгүй байдлаар биш тавилттай авсан тул ялагчийн шагнал хүртэх эрхгүй гэж зарим зурагчин үзэж байна. Хамдан олон улсын гэрэл зурагчдын уралдааныг Дубайн угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан бин Мохамед анхлан санаачилж ивээн тэтгэжээ. 2011 оноос хойш зохиогдож ирсэн наадмын энэ жилийн шилдэг гэрэл зургуудаас хүргэж байна.
Эх сурвалж: www.thesun.co.uk