СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-20

Халх голын дайнаас үлдсэн 28 тэсрэх бөмбөг олжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ӨМӨЗО-ы хилийн харуул хамгаалалтын албанаас Монгол-Хятадын хилийн дагуу дэлбэрээгүй үлдсэн 28 тэсрэх бөмбөгийг олж илрүүлсэн болохыг мэдэгджээ. Эдгээр тэсрэх бөмбөгүүдийг 1939 оны Халх голын дайны он жилүүдэд байрлуулсан гэж үзсэн байна. Хилийн харуулуудын олсон зэвтэй тэсрэх бөмбөгүүд 57 см урт, 14 см диаметртай байжээ. Тэсрэх бөмбөгүүдийг агуулах руу зөөж устгалд оруулах юм байна. Учир нь энгийн номхон иргэд, мал амьтан санамсаргүй байдлаар дэлбэлэх аюултай. Түүхэнд Номонханы мөргөлдөөн буюу Халх голын дайн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тулааны үеэр БНМАУ, ЗХУ-тай хамтран Японы цэргүүдийг бут ниргэсэн. 135 хоног үргэлжилсэн дайнд 200,000 цэрэг байлдаж, 60,000 нь амиа алдаж байжээ. Өнгөрөгч 2018 онд Халх голын байлдаан болж байсан нутаг дэвсгэрээс 324 ширхэг тэсрэх бөмбөг илрүүлсэн юм.

 

 

Эх сурвалж: www.globaltimes.cn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.