Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг энэ жилийн зургадугаар сарын 7-оос долдугаар сарын 7-ны хооронд Франц улс зохион байгуулна. Харин дараагийн дэлхийн аваргыг зохион байгуулах улс орнуудыг сонгон шалгаруулж байна.
2023 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулахаар есөн улс нэрээ өгөөд байгаагийн дотор Өмнөд ба Умард хоёр Солонгос хамтран зохион байгуулах хүсэлтээ өгчээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл бүртгэлээ явуулах юм. Хоёр Солонгосоос гадна Аргентин, Австрали, Боливи, Бразил, Колумб, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Африк улсууд эмэгтэйчүүдийн дэлхийн аваргыг зохион байгуулахаар өрсөлдөж байна.
Ирэх жил Токиод болох зуны Олимпийн 32 дугаар наадамд хоёр Солонгос хамтран оролцохоор төлөвлөж байна. Өмнөд ба Умард Солонгосууд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ээс гадна 2032 оны зуны Олимпийн наадмыг хамтран зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлжээ.
Солонгосын дайнаас хойш улс төрийн тавцанд харилцаа холбоо муутай ч спортоор дамжуулан хойгийн амар тайван байдлыг бэлгэдэж байна. Өнгөрсөн жилийн Пёнчаны өвлийн Олимпод хоёр Солонгосын тамирчид нэгдсэн туг далбаан дор жагсаж наадмыг нээсэн билээ.
Эх сурвалж: www.cnn.com