СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болсонд эдийн засгийн өсөлт холбоотой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын эдийн засаг ойрын 20 жилийн хугацаанд хурдацтай өсч үүнийг дагаад бага насны хүүхдүүдийн таргалалт, илүүдэл жин эрс нэмэгджээ. Тус улсад 1995 онд 20 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан бол одоо таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болжээ. Үүнд эдийн засгийн өсөлт шууд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Тухайлбал өөх тос, чихрийн агууламж ихтэй хоол хүнс, бараа бүтээгдэхүүнд оноох татвараар дамжуулан аль болох биед эрүүл хэрэглээг дэмжиж болно гэсэн саналыг Бээжингийн их сургуулийн профессор Жун Ма гаргажээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон бол Хятад. Тиймээс хүүхдүүд түргэн хоол зэрэг биеийн хөдөлгөөн дэмждэггүй, таргалуулдаг хүнсэнд дурлаж худалдаж авах нь ихэсчээ.

 

 

Бирмингхэмийн их сургуулийн судлаач Бай Лигийн хэлснээр бага насны хүүхдүүд чөлөөт цагаа гадаа тоглож өнгөрөөх дуртай байсан бол одоо гэртээ комьпютерын тоглоом тоглож, зурагт үзэж чөлөөт цагаа өнгөрөөх болжээ.

Нөгөө талаар Хятадын ахмад үеийнхний уламжлалт сэтгэлгээнд тарган байх нь сайн гэсэн ойлголт байдаг аж. Учир нь ахмадуудын үед өлсгөлөн их байжээ. Эцэг эх нь ажилдаа явсны дараа хүүхдүүдэд ихэвчлэн эмээ өвөө нь анхаарал тавьж хоол хүнсийг нь зохицуулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саяхны судалгаагаар бага насны хүүхдийн хэт таргалалт жингийн илүүдэл дэлхийн даяар нэмэгдсэн хандлагатай байгаа тул 21 дүгээр зууны нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдсан гол асуудлын нэг болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.