Эрүүгийн цагдаагийн газрын албаныхан Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, уран зургийн цуглуулгийг нь хураасан гэсэн мэдээлэл тарсан. Ерөнхийлөгч асан энэ талаараа өмнө нь сэтгүүлчидтэй уулзахдаа "Уран зураг дотор сонины хайчилбар хүртэл бий. Улсын төсвөөр, эсвэл албан тушаалаар далайлгаж авсан нэг ч уран зураг байхгүй" гэж мэдэгдэж байсан.
Эх сурвалжийн мэдээллээр "Олон уран зураг хураасан гэдэг нь ташаа, харин есөн тооны уран зураг хураан шалгаж байгаа" гэв.
Харин "Элбэг галлерей"-г шалгасан нь үнэн. Энэ нь Монголын хамгийн олон үзмэртэй галлерей. Заримыг нь худалдаж авсан, заримыг нь бэлэглэлээр авсан байдаг гэж эх сурвалж баталж байна.
Ингээд та бүхэнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уран зургийн цуглуулгийнхаа талаар юу ярьж байсныг нэхэн сануулъя.