Олон улсын математикчдын дунд хамгийн нэр хүндтэй, үнэ цэнэтэй шагнал бол Абель юм. 19 дүгээр зууны үед амьдарч байсан Норвегийн нэрт математикч Нильс Хенрик Абелийн нэрэмжит шагналыг 2003 оноос Осло хотод гардуулж эхэлжээ.
Энэ жилийн Абелийн шагналтнаар АНУ-ын Техасын их сургуулийн профессор Карен Кескулла Уленбек тодорсноор уг шагналын эзэн болсон анхны эмэгтэй математикч болж байна. Абелийн шагналыг зургаан сая Норвеги крон буюу 700,000 ам.доллар дагалддаг ажээ. Кескулла Уленбекийн математикийн дүрслэлийг эрс өөрчилсөн хэмжээсийн теорм болон геометрын судалгаа шинжилгээний ажлыг шагналын хорооноос өндрөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 16 жилийн дараа анх удаа эмэгтэй профессорт Абелийн шагнал гардуулсан нь хүйсийн тэгш бус харьцааг үгүйсгэсэн чухал үйл явдал боллоо гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com