СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-03-20

С.Баярцогт: Т.Аюурсайхан УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан буруу мэдээлэл түгээсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Сайхан

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргын айлчлалд багтан Швейцарийн холбооны улсад айлчлаад ирснийхээ дараа хэлсэн зүйлстэй холбоотойгоор зайлшгүй тайлбар хийх шаардлагатай байна. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа тул дэлгэрэнгүй тайлбар хийхгүй. Харин хоёр зүйл дээр тайлбар хийе.

Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбооны улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажилласан ажиллагааг нэг хүний гавьяа мэтээр тайлбарлаж байгаа л даа. Нөгөө талдаа Швейцарийн холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг төрд олон жил ажилласан хүний хувьд харж байгаа юм.

Хоёрдугаарт, Т.Аюурсайхан мэдээлэл хийхдээ уг мэдээллийг ирүүлэх асуудал дээр зарим хүн ирүүлэхгүй байхаар эсрэг ажиллаж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тиймээс баримтаар няцаах гэсэн юм” гэв.

Үргэлжлүүлэн “ гэсэн юм билээ.

Үүнтэй холбоотойгоор зарим нэг улс төрчдийн болон Швейцарийн зарим хувь хүний оролцоотойгоор тухайн улсын хэвлэл мэдээлэл дээр гаргаад, Швейцарийн талд хандсан байдаг. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд уг данстай холбоотой мэдээлэл болон холбогдох баримтуудыг Монголын талд өгөөч гэж. Швейцарийн холбооны улс хийгээд Монгол Улс хооронд харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаалын хэрэг байна, авлигын болон мөнгө угаасан хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлийг тавьсан.

Мөн хэвлэлээр нэлээд явсан учир зохих ёсны дагуу Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. Тэр нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юу гэдэг хэрэг. Үүний дараа холбогдох банкуудаас материалуудыг нь аваад миний данс нээгдсэн байсан банкуудын хоёр менежерээс мэдүүлэг авсан. Тухайн үед би Швейцарьт өмгөөлөгч авсан юм. Хамгийн сүүлд материалуудыг нэгтгээд Монгол руу явуулах гэж байгаа прокурорын санал байна гэсэн. Тэр нь 2018 оны арванхоёрдугаар сард юм билээ. Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрэв тэгвэл Швейцарийн холбооны улсын Эрүүгийн шүүх, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээр явах юм байна. Хэрэв тэгсэн тохиолдолд хоёр жил үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд Монголд материал ирж ч болно, ирэхгүй ч байж болох ийм нөхцөл байдал үүссэн. Тухай бүрт нь би өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөж байсан. .

Анх оффшор данс нээгдсэн, хаагдсан болон доторх дансны гүйлгээ гээд бүгдийг нь АТГ-т хүргэж өгсөн юм. Намайг АТГ-аас 2019 оны нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед нь би хэлсэн. Манай өмгөөлөгч “Швейцарийн тал Монгол руу материал өгүүлэх гэж байгаа юм билээ. Үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу” гэхээр нь би “Эсэргүүцэл гаргах шаардлагагүй. Харин миний өгсөн материалыг тэр материалаар баталгаажуулаад харин ч энэ хэрэг хурдан хаагдана. Надад ашигтай” гэдгийг хэлсэн.

. Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас ирүүлсэн болохоос ямар нэгэн банк хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн орны прокурорын байгууллагын хүсэлтээр материал гаргаж өгдөг. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан авч ирж байхдаа нэгдүгээрт, задалж уншсан. Хоёрдугаарт, дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогттой холбоотой дансны хуулга материалууд байгаа гэж тайлбарласан болов уу гэж бодож байгаа” гэв.

Түүнчлэн “АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг. АТГ, прокурор, Гадаад харилцааны яам энэ талаар албан ёсоор мэдээлэл хийх байх. Дахин онцлоход Байгаль орчны хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, цэнхэр үстэй эмэгтэй хэн билээ тэдний гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарийн тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоосон материалаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хуурамч материалаар хүнийг гүтгэж хэрэг үүсгэсэн. . Энэ дотор гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслэх байх” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Дансны хувьд маш олон мэт харагдаж байгаа нь ямар учиртай вэ гэхээр жишээ нь бид Хятад явах гэж байгаа бол төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тийм учраас данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг би ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд дээрээс нь УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан нэр хүндийг нь ашиглан буруу мэдээлэл иргэдэд түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхний хуулийн хүрээнд хийх ёстой юм” гэсэн юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.