СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-20

Төсвийн байнгын хороогоор ЕСБХБ-ны зээлийн зарцуулалт зэрэг долоон асуудлыг хэлэлцэж дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өчигдөр буюу 03-р сарын 19-ний үдээс хойш УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж долоон асуудлыг хэлэлцсэн юм.

Нэгдүгээрт,

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжлээ.

Хоёрдугаарт,

Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан байна. Ингээд “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Гуравдугаарт,

Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас  манай улсад  10-18 жилийн хугацаатай 300 сая ам.доллар зээлж байгаа юм. Уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх юм. 

Дөрөвдүгээрт,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тендерийн материалыг ил тод болгосноор  шалгарсан компани болон шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд давуу болон сул талаа мэдэх, нээлттэй байдал үүсэх тул үндэслэлгүйгээр гомдол гаргаж, ажил унагаадаг, цаг алддаг байдлыг арилна гэж хуулийн төсөл санаачлагчид онцоллоо. Мөн уг хуулийн төслийг байнгын хорооны гишшүд дэмжсэн тул УИХ-д танилцуулахаар боллоо.

Тавдугаарт,

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд

Зургаадугаарт,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Долдугаарт,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд зэрэг нийт долоон асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

 

Эх сурвалж: Parliament.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.