СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-03-19

Өнөөдрийн трэнд LIVE /2019-03-19/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцариас С.Баярцогтын оффшор дахь дансны хуулгыг авчирсан тухай өөрийн цахим хуудастаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Гэвч түүний уг мэдээлэл "үнэн, худал" гэсэн хэлцлийг нийгэмд үүсгээд байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Миний авсан мэдээллээр АТГ, УПЕГ -аас Швейцарьт хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой мэдээлэл өгсөн юм билээ. Тэр нь биднийг очихоос хоёр долоо хоногийн өмнө ГХЯ дээр ирснийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан байна лээ" гэсэн юм.

Хариуд нь өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дараах хариултыг өглөө.

Тэрээр "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын асуудалд хуруу байтугай хошуу оролцуулдаггүй хүмүүс. Энэ удаагийн айлчлалд ямар ч ач холбогдолгүй оролцсон. Татвар төлөгчдийн мөнгөөр хий хоосон зугаалж, айлчлал болгонд багтдаг" гэлээ.

Тэдний энэхүү харилцан яриа өнөөдрийн цахим орчинд ТРЭНД болж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.