СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-03-19

Халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакцинд хамруулах бэлтгэл ажил хангагдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ч зэрлэг омгийн полиовирүс Афганистан, Пакистан гэсэн хоёр оронд нутагшмал хэвээр үлдсэн тул зөөвөрлөгдөн дэгдэлт үүсгэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс 2013 онд ДЭМБ-аас “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн улс орнууд 2016 оны дөрөвдүгээр сард халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэн аж.

Шилжилтийн дараа Монгол Улсад шинээр төрсөн 100 гаруй мянган хүүхдэд халдварт саагийн 2-р хэв шинжийн эсрэг дархлаа байхгүй тул тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөл бусад орноос зөөвөрлөгдөн орж ирэх үед өвчлөх эрсдэл тулгарч байгаа юм.

Иймд байна.

Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.