СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Hilton” зочдын хэрэглэсэн саванг дахин ашиглаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийд алдартай “Hilton” зочид буудал байгальд ээлтэй шийдвэр гаргасан нь зочдын хэрэглээд үлдээсэн саванг дахин боловсруулах ажээ. Тус зочид буудал зочдын хэрэглээд үлдээсэн саванг хаяхын оронд цуглуулах болсон байна. Цуглуулсан савангуудыг дахин боловсруулж 10-р сарын 15-нд Дэлхийн гар угаах өдөрт зориулж нэг сая шинэ саван үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Embassy Suites, Hilton Garden Inn, Hampton, Homewood Suites болон Home2 Suites зочид буудлуудаас хэрэглэсэн савангуудыг цуглуулж эхэлсэн байна. Зочдын үлдээсэн савангуудыг эвдэж нийлүүлэн ариутгаж дахин шинээр савлах юм.

 

 

Hilton зочид буудал урьд өмнө нь чийгшүүлэгч, шампунийн савнуудыг хаялгүй дахин боловсруулж аяны зориулалттай сав үйлдвэрлэж байжээ. Мөн Hilton-ы дахин боловсруулах үйлдвэрийн тусламжтайгаар “Clean the World” хөтөлбөрийг санаачлагчид 7,6 сая дахин боловсруулсан саван үйлдвэрлэжээ. “Hilton” дахин боловсруулсан саван ашигласан анхны зочид буудлын томоохон сүлжээ болсныг үйлчилгээ хариуцсан захирал Билл Данкэн хэлсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.