Хятадын готик урсгалыг сонирхдог, ийм хэв маягаар хувцаслаж нүүрээ буддаг иргэд цахим жагсаалд нэгджээ. Гуанжоу хотын метроны буудлын хамгаалалтын алба готик стилээр буюу хар өнгөөр уруул, нүдээ будсан эмэгтэйг будгаа арилгахыг шаардсан байна. Эмэгтэй хориотой эд зүйл авч яваагүй ч түүнийг будгаа арилгаагүй тохиолдол метронд суухыг хоригложээ. Метроны буудлын хамгаалалтын алба готик хэв маяг бүхий нүүр будалт нь бусад зорчигчдод сэтгэлзүйн дарамт үзүүлнэ гэж үзжээ.
Энэ тухай цахим ертөнцөд тархаж уг эмэгтэйтэй адил хар өнгөөр нүүрээ буддаг хүмүүс зургаа постолж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй цахим хуудас Weibo-д #ASelfieForTheGuangzhouMetro гэсэн хаштаг хөдөлгөөн өрнөж 5,000 удаа шэйр хийжээ. Хаштагт нэгдэгсэд готик нүүр будалт хийж селфигээ цахим хуудсанд байршуулсан байна.
Гуанжоу хотын метроны буудлын албанаас албан ёсоор уучлалт гуйсан ч цахим жагсагчид хүссэн хэв маягаараа эрх чөлөөтэй хувцаслахыг шаарджээ. Ихэвчлэн рок хөгжим сонсдог болон Японы манга цуврал сонирхдог охид залуус ийм хэв маягийг сонгодог байна.
Эх сурвалж: www.bbc.com