“Economist Intelligence Unit” жил бүр гаргадаг дэлхийн хотуудын амьдрах өртгийн судалгаагаа танилцууллаа. Энэ жилийн жагсаалтыг анх удаа гурван хот зэрэг тэргүүлж нэгдүгээр байранд бичигджээ. Францын нийслэл Парис, хот улс Сингапур, Хятадын тусгай бүс Хонконг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудаар нэрлэгдсэн байна.
Тус байгууллага 133 хотыг 150 төрлийн үзүүлэлтээр жагсаагаад 30 жилийн хугацаа өнгөрчээ. Парис хот 2003 оноос хойш эхний 10 байранд багтаж, өнгөрсөн жил хоёрдугаарт орсон бол энэ жил тэргүүлж байна. Парис хот согтууруулах ундаа, тээвэр, тамхины өртгөөр Европын бусад хотуудыг тэргүүлдэг аж. Үс засуулахад Парист дунджаар 119 ам.доллар байдаг бол Швейцарийн Цюрих хотод 73 ам.доллар, Японы Осакад 53 ам.доллар байдаг юм.
Дэлхийн хамгийн их өртөгтэй хотууд
1. Сингапур
1. Парис
1. Хонконг
4. Цюрих
5. Женев
5. Oсака
7. Сөүл
7. Копенхаген
7. Нью-Йорк
10. Tел Авив
10. Лос Анжелес
Жагсаалтыг сүүлийг Аргентин, Бразил, Турк, Венесуэл улсууд мушгижээ. Эдгээр улсад инфляци, мөнгөний ханшийн хөөрөгдлөөс болж амьжиргааны түвшин унасан гэж судалгаа хийсэн мэргэжилтнүүд үзсэн байна. Венесуэлийн Каракас хотод өнгөрсөн жил инфляцийн түвшин 1,000,000 хувиар буурснаар дэлхийн хамгийн өртөг багатай хот болжээ. Каракас хотод аяга кофе 400 боливар буюу 0,6 ам.доллар байгаа аж. Харин дэлхийн хоёр дахь өртөг багатай хотоор Сирийн Дамаск нэрлэгдсэн байна.
Дэлхийн хамгийн бага өртөгтэй хотууд
1. Каракас
2. Дамаск
3. Ташкент
4. Алматы
5. Бангалор
6. Карачи
6. Лагос
7. Буэнос Айрес
7. Ченнай
8. Шинэ Дэли
Эх сурвалж: www.bbc.com