УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцариас С.Баярцогтын оффшор дахь дансны хуулгыг авчирсан тухай өөрийн цахим хуудастаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн
УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд долоон гишүүн багтсан бөгөөд тэдний нэг болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
УИх-ын гишүүн О.Баасанхүү "Би ийм зүйл болсоныг мэдээгүй. Айлчлалаар ярилцах асуудлын жагсаалтад ийм агуулга ч байгаагүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Миний авсан мэдээллээр АТГ, УПЕГ -аас Швейцарьт хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой мэдээлэл өгсөн юм билээ. Тэр нь биднийг очихоос хоёр долоо хоногийн өмнө ГХЯ дээр ирснийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан байна лээ. Үүнийг сэтгүүчид та нар өөрсдөө тодруулах хэрэгтэй" гэсэн юм.
Үүний хариуд дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний Швейцариас авчирсан баримт ГХЯ аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зарим гишүүд энэ баримтыг авсныг мэдээгүй. УИХ-ын дарга бид хоёр л мэдэж байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын асуудалд хуруу байтугай хошуу оролцуулдаггүй хүмүүс. Энэ удаагийн айлчлалд ямар ч ач холбогдолгүй оролцсон. Татвар төлөгчдийн мөнгөөр хий хоосон зугаалж, айлчлал болгонд багтдаг гэлээ.