Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний Швейцариас авчирсан баримт ГХЯ аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Дөнгөж сая авсан мэдээллээр уг бичиг АТГ-т хараахан очоогүй байна. Үүнд анхаарна.
Чухал ач холбогдолтой энэ мэдээлэл цаашдаа дарагдахаас сэргийлэх ёстой. Хуулийн байгууллагууд энэ мэдээллийг бүрэн гүйцэд шалгахын тулд олон нийтийн хяналтад байх ёстой. Иргэн С.Баярцогтын таван данс байгаа гэсэн асуудал биш. Гүйлгээ хийсэн хугацаа нь 2008-9-30 наас 2012-12-31. Оюутолгой гэрээ 2009-10-06 ны өдөр хийгдсэн. Энэ үйл явдалтай холбогдож болзошгүй. Мөн энэ хугацаанд иргэн С.Баярцогт УИХ-ын дэд дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан үе шүү дээ.
Цаанаа олон эзэн холбогдогчидтой, өөр агуулгыг агуулж байж болзошгүй" гэлээ.
Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зарим гишүүд энэ баримтыг авсныг мэдээгүй. УИХ-ын дарга бид хоёр л мэдэж байсан. УИх-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын асуудалд хуруу байтугай хошуу оролцуулдаггүй хүмүүс. Энэ удаагийн айлчлалд ямар ч ач холбогдолгүй оролцсон. Татвар төлөгчдийн мөнгөөр хий хоосон зугаалж, айлчлал болгонд багтдаг гэлээ.