УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцариас С.Баярцогтын оффшор дахь дансны хуулгыг авчирсан тухай өөрийн цахим хуудастаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.
Гэвч түүний уг мэдээлэл "үнэн", "худал" гэсэн хэлцлийг нийгэмд үүсгээд байгаа юм. Тиймээс энэ мэдээлэлтэй холбогдуулан хэн, юу хэлснийг хүргэе.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Миний Швейцариас авчирсан баримт ГХЯ аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Дөнгөж сая авсан мэдээллээр уг бичиг АТГ-т хараахан очоогүй байна. Үүнд анхаарна.
Чухал ач холбогдолтой энэ мэдээлэл цаашдаа дарагдахаас сэргийлэх ёстой. Хуулийн байгууллагууд энэ мэдээллийг бүрэн гүйцэд шалгахын тулд олон нийтийн хяналтад байх ёстой. Иргэн С.Баярцогтын таван данс байгаа гэсэн асуудал биш. Гүйлгээ хийсэн хугацаа нь 2008-9-30 наас 2012-12-31. Оюутолгой гэрээ 2009-10-06 ны өдөр хийгдсэн. Энэ үйл явдалтай холбогдож болзошгүй. Мөн энэ хугацаанд иргэн С.Баярцогт УИХ-ын дэд дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан үе шүү дээ.
Цаанаа олон эзэн холбогдогчидтой, өөр агуулгыг агуулж байж болзошгүй" гэлээ.
Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зарим гишүүд энэ баримтыг авсныг мэдээгүй. УИХ-ын дарга бид хоёр л мэдэж байсан. УИх-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын асуудалд хуруу байтугай хошуу оролцуулдаггүй хүмүүс. Энэ удаагийн айлчлалд ямар ч ач холбогдолгүй оролцсон. Татвар төлөгчдийн мөнгөөр хий хоосон зугаалж, айлчлал болгонд багтдаг гэлээ.
Харин өчигдөр /2019-03-18/ буюу УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн өдөр УИХ-ын гишүүн Л.Болд мөн тайлбар хийв.
Тэрээр,
Оффшортой тэмцэх бүлгийн даргын хувьд Т.Аюурсайхан гишүүн мэдэгдэл хийсэн гэж ойлгож байна. Швейцарь бол нэг талаар Монголын хөгжлийн том түнш, нөгөө талаар авлига, оффшортой тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэх улс орон. Швейцарь улс дэлхий дээр мөнгөө нуудаг, татвараас зайлсхийдэг, гэмт хэргийг нуун далдалдаг муу нэртэй байсан бол үүнээсээ салж байна. Үүнийгээ УИХ-ын даргын айлчлалын үеэр онцолж, мэдээлэл өгсөн.
Энэ мэдээлэл нь та бүхний айлчлалаас өмнө өмнө дипломат шуупангаар ирчихсэн байсан юм биш үү?
Энэ удаа Швейцарь одоо бид танайхаас оффшорчид, авлигачид, хулгайчид авахгүй. Одоо байгаа мэдээллийг ав, ямар нэгэн саадгүйгээр ав гэсэн. Тэгээд дипломат шуудангаар зарим нэгэн мэдээллийг бидэнд өгөөд явуулсан. Тэр нь тусдаа асуудал би оролцоогүй.
Швейцарьт очоод хууль хяналтын байгууллагтай огт уулзаагүй. Шөнө дөлөөр л уулзаагүй юм бол. С.Баярцогттой холбоотой асуудал дээр өмөөрөөд байх юм огт алга. Би оффшортой холбоотой УИХ-ын тогтоолыг өргөн барьж байсан. Харамсалтай нь МАН-ынхан огт хэлэлцээгүй. Миний авсан мэдээллээр АТГ, УПЕГ -аас Швейцарьт хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой мэдээлэл өгсөн юм билээ. Тэр нь биднийг очихоос хоёр долоо хоногийн өмнө ГХЯ дээр ирснийг өөрсдөө авчирсан мэтээр ярьсан байна лээ. Үүнийг сэтгүүчид та нар өөрсдөө тодруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцариас С.Баярцогтын оффшор дахь дансны хуулгыг авчирсан тухай өөрийн цахим хуудастаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Гэвч түүний уг мэдээлэл "үнэн, худал" гэсэн хэлцлийг нийгэмд үүсгээд байна. Тиймээс энэ мэдээлэлтэй холбогдуулан хэн, юу хэлснийг хүргэе.
Тэрээр өөрийн цахим хуудаст “Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна” гэжээ.