СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элчин сайд нарын томилгоо юу болов?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

2016 оны УИХ-аар үнэмлэхүй олонхийн санал авч засаглалын эрхийг дангаараа "эзэмших" болсон МАН-ын дотоод хагарал олон улсад ч нөлөөлж эхэлсэн. Үүний хамгийн том жишээ нь Монгол улсыг төлөөлж суух Элчин сайд нараа томилж чадахгүй байгаагаас харагдана. 

2017 оны эхээр бүрэн эрх нь дууссан өмнөх сайд нарыг чөлөөлж дараачийн Элчин сайд нарыг томилохоор болж Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Б.Тэнгэр нарыг томилохоор санал оруулж, УИХ баталсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгын "таалалд нийцээгүй" шалтгаанаар дээрх хоёр хүнийг албан ёсоор батламжлаагүй.

2017 оны сүүлчээр дахин өөрчлөлт оруулж Австрали улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц, Тайландад суух Элчин сайдаар Б.Тэнгэр нарыг томилохоор Засгийн газар санал оруулсан ч мөн л Ерөнхийлөгч дэмжээгүй учраас буцсан удаатай. 

учраас "нэг ангийнхан" болчихоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсгийг авахгүй байгаагаас харагдана. 

Ингээд Засгийн газар 2019 оны нэгдүгээр сард тэдний оронд өөр нэр дэвшигчдийг оруулж ирэхээр болж, сүүлийн хоёр жилд Монголыг төлөөлөх элчин сайдуудаа томилж чадахгүй хүлээлгэсэн анхны тохиолдол МАН-ын үнэмлэхүй олонхи болсон засаглалын үед үүсэв. 

Одоо жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ

Учир нь У.Хүрэлсүхийн засгийн газар дээрх гурван элчин сайдыг солихоос гадна 2018 онд зарим Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас дахин 10 шахам Элчин сайдыг шинээр томилох эрх үүссэн. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Элчин сайд нарын асуудлыг ээлжит бус чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ нэлээн ярьж, тал талдаа тохирох асуудлууд байгаа. Манай яаманд нэрс хэзээ ч байнгын байж байгаа. Нэрсийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь мэргэжлийн хүмүүс рүү янз бүрийн дайралт орж ирдэг" гэсэн тайлбар өглөө. 

Өөрөөр хэлбэл г салбарын сайд нь хэлчихлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.