ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын жолооч өчигдөр өглөө осол гаргаж хүний амь хохироожээ
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь-Эхийн шинэ буудлын орчимд 0162 УНҮ улсын дугаартай “Соната-8” загварын автомашины жолооч нь явган зорчигч эмэгтэйг дайрсан аж.
Энэ ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “ЦЕГ-ын Автобаазын эзэмшилд бүртгэлтэй 0162 УНҮ дугаартай автомашины жолооч энэ сарын 18-ны 07.09 цагт зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас 52 настай эмэгтэй амиа алдсан хэргийг холбогдох албад шалгаж байна” гэсэн юм.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр, дээрх автомашины урдуур хүүхэд гүйхэд нь сандарсан жолооч хажуу тийш нь дарснаар замын хажууд зогсож байсан хүнийг дайрсан байна. ЦЕГ-ын дэд даргынх Дамбадаржаагийн эцэс орчимд байдаг бөгөөд тухайн жолооч Автобаазаасаа гарч даргыгаа гэрээс нь авахаар явж байсан аж.
Г.Равжаа