Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №295 The Beatles, ‘Can’t Buy Me Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №295 The Beatles, ‘Can’t Buy Me Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Beatles, ‘Can’t Buy Me Love’

1966 онд Америкийн сэтгүүлчид энэ дууг "агуулга сайтай дуу" хэмээн тодорхойлсон байдаг.  ‘Can’t Buy Me Love’ дууг 1964 онд Парис хотноо бичүүлсэн нь Битлз хамтлагийнхан Англиас өөр улсад бичүүлсэн цорын ганц Англи хэл дээрх дуу юм. Үүнийг тодруулбал тэд Герман хэл дээр "She Loves You" болон "I Want to Hold Your Hand" дуугаа Парис хотод бичүүлж байхдаа уг дууг зохиогдсон даруйд нь давхар бичүүлсэн байдаг. ‘Can’t Buy Me Love’ дуу нь Англи улсад Битлз хамтлагийн саяаас дээш хувь борлуулагдсан дөрвөн синглийн нэг юм. 2012 оны бүртгэлээр 1.53 сая хувь борлогдсон байсан нь бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан синглүүдийн нэг болжээ. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл