Филиппиний далайн эргээс үхсэн халим олджээ. Халимны гэдэс дотроос 40 кг хуванцар хог хаягдал олдсон ба халимыг ходоод нь цочирсноос болж үхсэн гэж үзсэн байна.
Давао хотын иргэд залуу халимны гэдсэн дэх хуванцар хог хаягдал үхлийн шалтгаан болсонд ихээхэн гайхжээ. 40 кг хуванцар хог хаягдал дунд 16 ширхэг будааны уут, 4 ширхэг урт нарийн гялгар уут, дэлгүүрийн торнууд байжээ.
Далайн эргийн оршин суугчид анх удаа халимны гэдэснээс ийм их хэмжээний хуванцар, гялгар уут гарч байхыг харсан гэж ярьсан байна. Орон нутгийн засаг захиргаа, эрх баригчдад хандан далайн усыг цэвэрлэх тухай санал гаргажээ.
Нэг удаагийн гялгар уут, торны хог хаягдлаараа зүүн өмнөд Ази дэлхийд толгой цохидог. Тэр дундаа Хятад, Индонези, Филиппин, Тайланд, Вьетнам улсууд хуванцар хаягдлаараа тэргүүлдэг.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Филиппиний далайн эргээс олдсон үхсэн халим, усан гахайн 57 нь хуванцар хог хаягдлаас болсон байжээ. Өнгөрсөн жил Тайландын эргээс олдсон үхсэн халимны гэдэснээс 80 ширхэг гялгар уут бүхий найман кг хуванцар хог гарсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com