СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонези болон Этиопт сүйрсэн онгоцуудад ижил зүйлүүд байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезид болон энэ сарын 10-ны өдөр Этиопт сүйрсэн Боинг 737 Мах 8 загварын онгоцуудад ижил төстэй зүйл олон байгааг Этиопын тээврийн яамнаас мэдэгджээ. Одоогоос найм хоногийн өмнө сүйрсэн онгоцны хар хайрцгууд дахь мэдээллийг амжилттай сэргээсэн байна. Этиопын тээврийн яамнаас Индонезийн Лион Эйр компанийн осол, Этиоп Эйрлайнсын осолд ижил төстэй зүйл олон байсан гэж мэдэгджээ. Тээврийн яамны төлөөлөгч Мюз Ихэйсийн хэлснээр Америк болон Этиопын багууд ослын мэдээлэлтэй танилцаж баталгаажуулсан байна. Энэ долоо хоногт бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Гэсэн хэдий ч АНУ-ынТээврийн аюулгүй байдлыг хамгаалах газар мэдээллийг хараахан баталгаажуулаагүй байгаа аж. Боинг онгоцууд таван сарын зайтай сүйрэхдээ хоёулаа хөөрөөд хэдхэн минутын дараа нислэгийн хяналтын төвд ямар нэг зүйл болохгүй байгаа талаар мэдээлж хариу үйлдэл хийж амжилгүй сүйрсэн. Этиопт осолдсон онгоцны сүүл шатаж байхыг харсан гэрчүүд байгаа юм.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.