УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр УИХ-д суудалтай, шинэ улс төрийн нам байгуулж байгаагаа зарласан билээ. Тэгвэл тэдний энэ үйлдлийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "шоолсон" юм
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр 2019 оны гуравдугаар сарын 18-ны энэ өдөр УИХ дахь суудалтай шинэ намыг зарлаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж байна. Шинэ Ардчилсан намыг байгуулж байна"
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ардчилсан намаас хөөгдөх явдлыг би бурхны тавилан байсан гэж харж байгаа. Миний амьдралын хувьд их аз завшаан тохиолдсон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд заяалаа гэж харж байна"
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Нам байгуулж намаа шинэчилдэг гэж би сонсоогүй л юм байна. Өөрсдөө хууль тогтоогч нар, хуульчид гэж цээжээ дэлддэг улс ийм хууль бус үйлдэл хийж байгаад би гайхаж байна" гэлээ.
Тэдний энэхүү харилцан яриа өнөөдөр цахим орчинд ТРЭНД боллоо